НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮДЭД 7ТОНН МАХ ТҮГЭЭСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоол, 2019 оны 23 дугаар тогтоол хурлын тэмдэглэлийн 2, 6 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэл хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаал, “Мах сүүний анхдугаар аян-2020” хэрэгжилтийг хангуулах зорилгын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 19 хороодын 46 аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүрүүд 3 дугаар сарын 11-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг дуустал нөөцийн мах худалдан борлуулна.

Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн доор дурдагдсан бэлтгэн нийлүүлэгч компаниуд дүүргийн 19 хороодын 45 аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүрүүдэд нийт 7тонн 851кг нөөцийн махны түгээлт, борлуулалт хийсэн байна. Үүнд:

–       “Мах импекс” 1.673 тн нөөцийн махыг 16 аж ахуйн нэгжид

–       “ХКҮ” ХХК 1.178 тн нөөцийн махыг 10 аж ахуйн нэгжид

–       “Эй Эн Ди Эм ХХК” 5 тн нөөцийн махыг 19 аж ахуйн нэгжийн  нийт 45 хүнсний дэлгүүрүүдэд түгээлт хийж, нэг хүнд 2 уут буюу дунджаар 5.5 кг нөөцийн махыг худалдан борлуулж байна.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook