“ДЭЛХИЙН ЗӨН-МОНГОЛ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ОЛГОЛОО

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн Коронавирус /COVID 19/ дэгдэж,  Монгол Улс эрсдэл өндөртэй орны тоонд байгаа энэ цаг үед “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагаас Чингэлтэй дүүрэгтэй “Хамтран ажиллах Санамж бичиг”-ийн хүрээнд тус дүүргийн зорилтот бүлгийн өрх, иргэдэд хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг тарааж хамтран ажиллалаа.

Үүнд:

  • Дүүргийн 7-18 дугаар хороодын 436 өрхөд 33.392.000 төгрөгийн үнэ бүхий тэжээллэг хүнсний багц,
  • 13-18 дугаар хороодод 5.400.000 төгрөгийн үнэ бүхий 1200 ширхэг маск,
  • 13-18 дугаар хороодод 450.000 төгрөгийн үнэ бүхий 450 ширхэг гар ариутгагч,
  • 13-18 дугаар хороодын 1755 өрхөд 9.223.530 төгрөгийн үнэ бүхий 2310 багц гарын саванг тус тус олголоо.

Зорилтот бүлгийн өрх иргэдэд олгосон тусламж дэмжлэг олгох ажлыг төсөл хэрэгждэг хороодын Засаг даргын Ажлын алба, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Leave a Reply

  • Facebook