ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ 2 ДУГААР САРД 1498 ХҮҮХДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст хүүхдийн салбар нь 2020 оны 2 дугаар сард давхардсан тоогоор нийт 1498 хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэж, лабораториор 6 төрлийн нийт 3954 шинжилгээ, дархлаажуулалтад сайн дурын /гепатит В/ вакцинд 370 хүн, дүүргийн хэмжээнд нийт 2908 хүүхэд товлолт вакцинд хамрагдлаа.

Мөн сэргээн засах кабинетаар цахилгаан эмчилгээнд 77 хүнд 287 удаа, утлага, бумба, бариа заслын эмчилгээнд 149 хүнд 378 удаа, хөдөлгөөн заслын эмчилгээнд 15 хүнд 147 удаа тусламж үйлчилгээг тус тус хүргэж ажилласан байна.

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ

Leave a Reply

  • Facebook