быстрый займ на карту
Үзсэн: 741

Асрамжлуулах тухай

 

2013 оны 10 дугаар сарын 07                 Дугаар А/278                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 8 дугаар хорооны Зүүн тасган 4 дүгээр гудамжны 43 тоотод   оршин суугч, иргэн Нямба овогтой Бадамсүрэн нь өөрийн орон гэргүй, тэжээн тэтгэх үр хүүхэд болох Бадамсүрэн овогтой Чингис нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, хоёр биенээ асрамжлах боломжгүй тул 2013 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс Н.Бадамсүрэн, Б.Чингис нарыг Улсын асрамжийн газарт асрамжлуулахыг зөвшөөрсүгэй.

2. Н.Бадамсүрэн, Б.Чингис нарын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Батсүмбэр дэх асрамжийн газарт хүлээлгэн өгөхийг дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс /Ц.Энхболд/-т даалгасугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                             Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook