ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА.

 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 1-9 дүгээр хороог хариуцан Нийгмийн хэв журмыг сахиулж,иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж,Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг хэрэгжүүлэн ажилладаг.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл 2020 оны 03 дугаар сарын 13 – ны өдөр тус байгууллагад ажиллаж, цагдаагийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл,техник хэрэгсэлийн хангамж болон бусад байдалтай танилцахын зэрэгцээ албан хаагчдын санал хүсэлтийг сонсч, харилцан санал солилцлоо.

Чингэлтэй дүүргээс санаачилсан “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” аяны хүрээнд хандиваар ирсэн амны хаалтыг  Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга,цагдаагийн  Дэд хурандаа Э.Бат – Эрдэнэд гардуулан өгч,иргэдийнхээ аюулгүй байдлдын төлөө цаг наргүй ажиллаж буй албан хаагчид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг онцлон хэлж,цагдаагийн бие бүрэлдхүүнд ажлын амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook