“ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

Жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр тохиодог “ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” олон улсад шинэ төрлийн коронавируст халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед тохиож байгаа тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг сурталчлан, таниулах ажлыг цахим хэлбэрээр буюу дүүргийн албан ёсны вэб сайт /chingeltei.gov.mn/, Facebook хуудас /Chingeltei district/Чингэлтэй дүүрэг/-аар зохион байгуулна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж материал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар гарын авлага зэргийг тарааж сурталчилна. Олон улсад хурдацтай тархаж буй Ковид19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгч та Хэрэглэгчийнхээ үүргийг биелүүлэх үүрэгтэй

Үүнд:

  • Тайван, стрессгүй, ядрахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ

Leave a Reply

  • Facebook