быстрый займ на карту
Үзсэн: 321

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ДҮҮРГИЙН 11, 12 ДУГААР ХОРООДОД АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан Удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 11, 12 дугаар хороодод ажиллаж “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэх ажлын явц, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах явцад 11 дүгээр хорооны Засаг даргын Ажлын албаны ажилтан албан хаагчдын хийж буй амны хаалтны үйлдвэрлэлтэй танилцаж, амжилт хүслээ. 12 дугаар хорооны ажлын албаны албан хаагчид болон ахмадын зөвлөл, ахмадууд өөрсдөө санаачлан амны хаалт оёж сайн үйлсийн аянд нэгдэж санаачлагчтай ажиллаж байгаад дүүргийн удирдлагууд талархал илэрхийлэв. Дүүргийн Засаг дарга хороодод ажиллах явцдаа “Сэтгэлийн тус багадахгүй” аяны хүрээд хандиваар ирсэн амны хаалтыг нийтийн эргүүл, сайн дурын ажилтнуудад тэдний эрүүл мэндийг хамгаалахад зориулж гардуулан өглөө.

 

 

Leave a Reply

  • Facebook