быстрый займ на карту
Үзсэн: 256

“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” АЯНД АХМАДЫН БАЙГУУЛЛАГА НЭГДЛЭЭ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид, эрсдэлд өртөж болзошгүй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудыг амны хаалтаар хангах зорилготой “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аяныг Чингэлтэй дүүргээс санаачлан өрнүүлэн ажиллаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн Ахмадын хороо болон 1-19 дүгээр хороодын Ахмадын зөвлөлөөс аяны үйл ажиллагаанд нэгдэж 680 ширхэг амны хаалт хандивласныг Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул, ажилтан Л.Мөнхөө нар дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Чимэдцогзолд хүлээлгэн өглөө.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ…

АХМАД БУУРЛУУДДАА БАЯРЛАЛАА…

Leave a Reply

  • Facebook