быстрый займ на карту
Үзсэн: 351

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 10-19 дүгээр хороог хариуцан Нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл 3 дугаар сарын 16–ны өдөр тус байгууллагад ажиллаж, цагдаагийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, техник хэрэгслийн хангамж болон бусад байдалтай танилцахын зэрэгцээ албан хаагчдын санал хүсэлтийг сонсч, харилцан санал солилцлоо.

Чингэлтэй дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” аяны хүрээнд хандиваар ирсэн амны хаалтыг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн  Хурандаа Ц.Сугаржавт гардуулан өгч, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж буй албан хаагчид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг онцлон хэлж, цагдаагийн бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

 

Leave a Reply

  • Facebook