быстрый займ на карту
Үзсэн: 443

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ШУУРХАЙ ШТАБ” 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Шуурхай штаб байгуулж,бүрэлдэхүүнийг томилох тухай” А/729 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлэх тухай” 01 тоот Албан даалгавар гарч энэ хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн “ШУУРХАЙ ШТАБ” байгуулагдан ажиллаж байна. Шуурхай штабт Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Улсын байцаагч нар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook