быстрый займ на карту
Үзсэн: 334

“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ БАЙНА

Олон улсад шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчин хурдацтай тархаж байгаа өнөө үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаанд төр засаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр сэтгэл нэгдэн хамтран ажиллаж байна.

Чингэлтэй дүүргээс санаачилсан “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аяныг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны О.Бавуу даргатай Ахмадын зөвлөлийн хамт олон болон Д.Наранцэцэг даргатай НАМЭХ-ны Салбар зөвлөл, Б.Бадамханд даргатай “Ундарга” бүлгийн хамт олон 700 ширхэг амны хаалт хандивлаж дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Чимэдцогзолд хүлээлгэн өглөө.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ…

Leave a Reply

  • Facebook