быстрый займ на карту
Үзсэн: 677

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООДОД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан Удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 17,18,19 дүгээр хороодод ажиллаж “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Ажиллах явцад 18 дугаар хорооны Засаг даргын Ажлын албаны ажилтан албан хаагчдын хийж буй амны хаалтын үйлдвэрлэлтэй танилцаж, амжилт хүслээ. Чингэлтэй дүүргээс хэрэгжүүлж буй “Сэтгэлийн тус багадахгүй аян”-ы хүрээнд хандиваар цугласан амны хаалтыг иргэд, үйлчилгээ үзүүлж ажиллаж буй төрийн албан хаагчдад, эргүүл, жижүүр хийж байгаа хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд гардуулан өглөө. Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл “Цар Тахал” өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүр өөрийн хариуцлага, ухамсар хамгийн чухал гэдгийг онцлоод өвчлөлөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг цахим хэлбэрээр иргэдэд сурталчлахыг хорооны Засаг даргын Ажлын албанд үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook