быстрый займ на карту
Үзсэн: 470

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд газартай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санал, хүсэлтийг ажлын цагаар 11-319857 утасны дугаарт хүлээн авч ажиллах юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Ж.Чимэдцогзол Ажлын хэсгийн хуралдааныг 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулж, ажил үүргийн хуваарийг танилцуулаад, холбогдох асуудлаар үүрэг чиглэл өглөө. Хуралдаанд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг холбогдох асуудлаар мэдээлэл танилцууллаа.

 

Leave a Reply

  • Facebook