быстрый займ на карту
Үзсэн: 351

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны журмын талаар болон Чингэлтэй дүүргийн газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж байгаа ажлын хэсгийн явц байдлын талаар танилцуулга хийлээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/170 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзолоор ахлуулсан тус ажлын хэсэг дүүргийн хэмжээнд газартай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах юм. Тус ажлын хэсэг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын санал, хүсэлтийг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Иргэд, аж ахуй нэгжүүд газар зохион байгуулалттай холбоотой санал хүсэлтээ ажлын цагаар 11-319857 дугаарын утсанд холбогдон өгөх боломжтой юм.

 

Leave a Reply

  • Facebook