ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ГЭР ХОРООЛЛЫН 13-19 ХОРООДОД АЖИЛЛАЛАА

Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд хүргэх ажил хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас түр зогссон байсан бөгөөд 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 13-19 дүгээр хороодын айл өрхөд төхөөрөмжийг хүргэх, суурилуулах, зааварчилга зөвлөмж өгөх ажлыг зохион байгууллаа. Тус ажилд 455 ажилтан, албан хаагчид оролцож нийт 16871 төхөөрөмж тараах ажлыг 97 хувьтай хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлын явц байдалтай Чингэлтэй дүүргийн Засаг Дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл газар дээр нь танилцлаа. Мөн иргэдтэй уулзаж дүүргийн төр захиргааны байгууллагаас газар зохион байгуулалт, газрын зөрчил маргаан, орчны ариутгал, халдваргүйтгэлийн ажлуудыг хийсэн байгаа талаар танилцуулаад, тэдний санал хүсэлтийг сонсч харилцан санал солилцлоо. Дүүргийн 18 дугаар хорооны далан, сувгийн тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа “ЦАГААН-УУЛ” ХХК-ийн ажилтнуудтай уулзаж тухайн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook