ЦЭВЭР АГААРТАЙ ХОТЫН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАЛАА…

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Шуурхай штаб байгуулж,бүрэлдэхүүнийг томилох тухай” А/729 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлэх тухай” 01 тоот Албан даалгавар гарч энэ хүрээнд байгуулагдсан Чингэлтэй дүүргийн ШУУРХАЙ ШТАБ-ыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад бууж байгаа бөгөөд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол Шуурхай штабыг удирдан ажиллалаа.

Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тамгын газрын гээд давхардсан тоогоор 539 ажилтан, албан хаагчид Шуурхай штабт 24 цагаар хяналт тавьж ажиллахын зэрэгцээ нийт 177 дуудлага хүлээн авч, зохих арга хэмжээг авч ажиллалаа.
Дүүргийн Тамгын газрын хэлтэс, албад,1-19 дүгээр хорооны Засаг даргын Ажлын алба болон идэвхтэн, сонгуультан, Орон тооны бус ажилтнууд “Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих”, “Сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт, борлуулалт”-ын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ иргэдэд Сайн карт олгох, Угаарын хий мэдрэгч тараах, Сайжруулсан түлшний Явуулын цэг ажиллуулах, Түүхий нүүрсийг тээвэрлэх, Зөвлөмж тараах ажлуудыг зохион байгуулж, улмаар Сайжруулсан түлшийг сурталчлах, иргэдэд зөв дадал олгох сургалт сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж ажиллалаа.
“ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ”-ын төлөө хүчээ нэгтгэн ажилласан нийт байгууллага, хамт олон, ажилтан, албан хаагчид, иргэддээ БАЯРЛАЛАА.

Leave a Reply

  • Facebook