ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ, ИЛРҮҮЛЭХ, ХЯНАЛТ, ТАНДАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШУУРХАЙ ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шуурхай штаб байгуулж, бүрэлдэхүүнийг томилох тухай” А/183 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын бүрэлдэхүүний хурал боллоо. Хурлыг Шуурхай штабын дарга дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж шуурхай штабын ажиллах журам дүрэм, өдөр тутмын үйл ажиллагааны талаар холбогдох үүрэг чиглэл өглөө.

Тус Шуурхай штаб нь дүүргийн нутаг дэвсгэрт шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шуурхай арга хэмжээ зохион байгуулах үүрэгтэй юм. Шуурхай штабт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байна. Зөвхөн шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх төдийгүй шар усны үер, гал түймэр зэрэг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж ажиллах, Улсын болон Нийслэлийн Онцгой комиссын тогтоол, үүрэг даалгавар, заавар, зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа сайтар мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг холбогдох үүрэг даалгаврыг Шуурхай штабын дарга Ж.Лхагвасүрэн үүрэг өглөө.

Leave a Reply

  • Facebook