быстрый займ на карту
Үзсэн: 476

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗДТГ, “ХИЛЧИН” СПОРТ ХОРОО ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар  “Хилчин” спорт хорооны удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Хилчин  спорт хороо нь 1946 онд “Хилчин” нийгэмлэг нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Хилийн 0253 дугаар ангийн харьяанд байсан “Хилчин спорт” хороог бие даасан бүтэц, орон тоотойгоор Хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин спорт хороо” болгон өргөтгөн зохион байгуулж байжээ.

Дүүрэгтэй хамтын ажиллагаатай 7 дугаар хороонд байрлах “Хилчин” спорт хорооны материаллаг бааз, хүний нөөцийг ашиглан өсвөрийн шигшээ багт боксын спортыг нэмж хичээллүүлж байгаа юм. Засаг даргын дэргэдэх, өсвөрийн шигшээ баг 2018 онд спортын 13 төрлөөр хичээллэж, дасгалжуулагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоо, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлж ажилласны үр дүнд 89 удаагийн тэмцээнд оролцож, нийт 435 багц медаль хүртсэн юм.Тиймээс цаашид хүүхэд залуучуудын спортоор хичээллэх нөхцөл боломжийг хангах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах талаар санал солилцлоо.

“Хилчин” спорт хороонд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, мэргэжлийн боксын Пан азийн аварга ОУХМ Г.Ганзориг, ОУХМ Ж.Еркин, М.Гандулам, Э.Эрдэнэтуяа нарын шилдэг тамирчдын удирдлага дор хичээллэж, хамтарсан бэлтгэлд хамрагдах боломжтой юм.

 

Leave a Reply

  • Facebook