быстрый займ на карту
Үзсэн: 323

ГАЛ ТҮЙМРЭЭС ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГӨ НОГООН БҮСИЙГ АВРАН ХАМГААЛЛАА

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар 08:25 цагт гарч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн  нийт 51 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 10:32 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

Галд 8 айлын зуны байшин өртөж, 3 байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин, эд хөрөнгө, ногоон бүсийг авран хамгаалан гарсан галыг бүрэн унтраан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Leave a Reply

  • Facebook