НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 01 ДҮГЭЭР АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто замын доогуурх ус гадагшлуулах сувгийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2020 оны  Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх  тухай 02 дугаар албан даалгаврыг гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх, иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх зэргийг анхааруулж байна.

 

Leave a Reply

  • Facebook