ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон бөгөөд зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Орлогч удирдан явуулж холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэр хорооллын айл, өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногийн ариутгал, халдваргүйтгэлийн нэгдсэн арга хэмжээ энэ сарын 11-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг сайтар хангах, шар усны үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, ахуйн хүрээний архидалт ихсэж байгаатай холбогдуулж хяналт, шалгалт зохион байгуулах, хороодын Ажлын албаны ажилтан, албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг чангатгах, Ажлын албаны байрны ариун цэврийг сахих, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

Leave a Reply

  • Facebook