“ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЖ, МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ”, “ИХ ХОТЫН СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЬЕ” 2 ТӨРЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НААЛТЫГ БАЙРШУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Аяны хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт 2 төрлийн сурталчилгааны наалтыг 4 дүгээр сарын 16-20-ны өдөр хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газруудын барилга байгууламж, орон сууцны орц гарцанд байршуулах ажлыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагч нар хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Leave a Reply

  • Facebook