СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн төр захиргааны байгууллагын дэвшүүлсэн “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг аттестатчилах шалгалтыг 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус шалгалт нь холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, орчны тохижилт, гадна хаягжуулалт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд арилгуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook