МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, 2019 оны “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2020 оны А/133 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, Хороодын зохион байгуулагчид, Нийтлэг үйлчилгээний албан хаагчдад зохион байгуулагдаж байгаа болон зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өгч, төрийн үйлчилгээ  үзүүлж байгаа албан хаагчдынхаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлага, хувцаслалт, цаг ашиглалтыг сайжруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад анхаарч, шаардлагатай шийдвэрлүүлэхээр саналуудыг ажилдаа тусгаж ажиллах талаар мэдээллээ.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook