“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДСЭН БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН, ИРГЭДЭД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

Дэлхий нийтийг цочроосон /цар тахал/ шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд,эрсдэлд өртөж болзошгүй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа туслах зорилготой санаачилсан “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” аянд нэгдсэн төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн Засаг даргын “ТАЛАРХАЛ”-ыг гардуулсан бөгөөд энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтын хүчээр давж гарч, тун удахгүй сайхан цаг ирэх болно гэдгийг онцлоод ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, онцгой чиг үүрэг хүлээн цаг наргүй ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад сэтгэлийн дэм өгч санаачлага гаргаж оролцсон явдалд нийт Чингэлтэй дүүргийнхээ иргэд, төрийн ажилтан, албан хаагчдын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийллээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Leave a Reply

  • Facebook