ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай хурал өнөөдөр болж дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл Онцгой комиссын гишүүд, 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарт үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулж, холбогдох арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Хурлаар Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах талаар мэдээлж, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болголоо.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван үе шатны удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилготой тус дадлага сургууль 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд болох юм.

Дадлага сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг үзүүлэх дадлага зохион байгуулж, коронавируст цартахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох юм.

Leave a Reply

  • Facebook