быстрый займ на карту
Үзсэн: 782

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлсэн шатны сургалт зохион байгуулах тухай

2013 оны 09 дүгээр сарын 25                               Дугаар А/275                                               Улаанбаатар хот

 

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 42 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/820 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа 15 иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтанд хамруулсугай.

2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн 2013 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

3. Сургалтанд шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын Төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат/-д зөвшөөрсүгэй.

4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Цэргийн штаб /дэд хурандаа Ж.Даваарагчаа/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                            Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook