быстрый займ на карту
Үзсэн: 207

СУВИЛАГЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр” тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл шагнал гардууллаа. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн ахлах сувилагч Б.Тэгшээд Монгол Улсын спортын мастер цол тэмдгээр шагнаж амжилт хүслээ.

Монгол Улс 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байдаг аж.

Leave a Reply

  • Facebook