быстрый займ на карту
Үзсэн: 949

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх Төрийн бус байгууллагуудад санхүүжилт олгох тухай

2013 оны 09 дүгээр сарын 24                           Дугаар А/273                                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.д, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5, 18.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ Гэрийн асаргаа сувилгаа Гэгээлэг буянтай үйлс, Сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн Гэгээн-Эрдэнэ, Батануган, Ивээлт орчлон, Асрах гайхамшиг, Сайн алтан гэгээн эрдэнэ, Чимэд дүдзи, Ахмадын мишээл зэрэг Төрийн бус байгууллагуудад 2013 оны 8,9 дүгээр сарын санхүүжилтийг Олон нийтийн оролцоонд түшиглэсэн Халамжийн сангаас олгосугай.

2. Дээрх санхүүжилтийг гүйцэтгэлээр олгохыг Санхүү,төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

3. Төрийн бус байгууллагуудын халамжийн үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                           Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook