быстрый займ на карту
Үзсэн: 64

“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” АЯНЫГ ДЭМЖСЭН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

“Сэтгэлийн тус багадахгүй” аяныг дэмжсэн хамт олонд талархал гардууллаа

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө ар гэр, бие сэтгэлээ үл хайхран ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг эрсдэлээс хамгаалах “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аянг зохион байгуулсан. Аянд дэмжлэг үзүүлсэн хамт олонд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол нар “Талархал” гардуулан өглөө.

Дэлхий нийтийг цочроосон шинэ төрлийн коронавирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, эрсдэлд өртөж болзошгүй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа туслах сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, иргэдэд талархаж буйгаа илэрхийлж байна.

Leave a Reply

  • Facebook