быстрый займ на карту
Үзсэн: 123

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байранд байрлаж буй хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, хувцас, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг хандивлалаа.

Хандивыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн ХЭҮТ-ийн Захирал Н.Арвинтариад гардуулан өгсөн бөгөөд энэ үеэр Чингэлтэй дүүрэг ХЭҮТ-ийн үйл ажиллагааг дэмжин цаашид нийгэмд эерэгээр нөлөөлөх олон талт ажлуудыг хамтран зохион байгуулахад бэлэн байгааг онцолсон юм.

Leave a Reply

  • Facebook