быстрый займ на карту
Үзсэн: 48

ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудтай дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар уулзлаа. Иргэдэд үйлчлэх төрийн албаны гол нүүр царай болсон бүртгэлийн ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах үүднээс бүртгэлийн хэлтсийн хамт олонд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Мөн “Нэг цонх”-ны үйлчилгээний иргэдэд үйлчлэх танхимын нөхцөл байдал, иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээтэй танилцлаа.

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Нэг цонх”-ны үйлчилгээний танхим болон 19 хороодоор дамжин иргэдэд үйлчилж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, сүүлийн үед цахим хэлбэрээр үзүүлэх үйлчилгээнүүд нэвтрүүлсэн. Үүнд иргэний 14 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн бүх төрлийн лавлагаа, мэдээлэл, эд хөрөнгийн 2 төрлийн лавлагаа, мөн гээсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан иргэний үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой. Үндэсний энгийн гадаад пасспорт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг дүүрэг дээрээсээ авах боломжтой юм.

Leave a Reply

  • Facebook