быстрый займ на карту
Үзсэн: 300

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛДАГ ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаарын 04 өдрийн А/616 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/157 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд  дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан хөл хорионы хугацаанд архи согтууруулах ундаа худалдаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудыг 07:00-22:00 цагт хааж байгаа эсэх, ариутгал халдваргүйтгэлийн дүрэм журмыг биелүүлж ажиллаж байгаа эсэхэд  хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хуваарийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Хяналт шалгалтын ажил 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх болно. Архи согтууруулах ундаа худалдаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд дээрх захирамж шийдвэрүүдийн хүрээнд ажиллах цагаа баримтлан, ариутгал халдваргүйтгэлийн заавар зөвлөмжийг сахиж ажиллахыг мэдэгдье.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook