ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  “Буцалтгүй тусламж олгох тухай” А/272 дугаар захирамжийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед иргэдийг гэмт хэрэг, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Зоригтбаатарт нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх журмын дагуу өргөө цагаан гэр олголоо.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар, дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Ц.Сугаржав нар болон алба хаагчид оролцлоо. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэснээр нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, тогтвор суурьшил, үр өгөөжтэй ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook