быстрый займ на карту
Үзсэн: 166

ГАЗРЫН ЗӨРЧИЛ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулан ажилласан. Газрын маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар мэдээлэл өглөө.

Газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэх Байнгын зөвлөл хуралдаж иргэдээс ирүүлсэн газартай холбоотой зөрчил маргааныг Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай уялдуулан хянан шийдвэрлэж байна. Иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой  942 өргөдөл гомдлыг Байнгын зөвлөл хэлэлцээд 533 өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ. Дүүргийн Засаг дарга дан ганцаараа газар эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэхгүй. “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулснаар газартай холбоотой бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон” гэдгийг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат онцолж хэллээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил маргаантай болон дур мэдэн эзэмшил газраа сунгасан болон зөвшөөрөлгүй хашаануудын судалгааг гаргаж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна. Дүүргийн зургаан хорооны 21 байршилд 70 объектыг чөлөөлөхөөр болжээ. Мөн хоёрдугаар хороонд зөвшөөрөлгүй 15 гражийг буулгаж Жишиг өрхийн эмнэлэг баригдахаар барилгын ажлыг эхлүүлжээ. Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй хашаа татсан, орц гарц хааж эзэмшил газраа тэлсэн асуудлыг шийдвэрлэсэн ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга Байнгын зөвлөлийн оролцоотойгоор газрын маргаантай асуудлыг хурдан шуурхай хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. 2007 оноос хойш шийдвэрлэгдээгүй дарагдсан 940 гаруй өргөдөлд тодорхой шийдвэр гаргасан. Цаашид 14 хоног тутам  Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл хуралдаж газрын маргааныг хянан шийдвэрлэнэ. Зөвхөн иргэдээс ирүүлсэн газрын зөрчил маргаан шийдвэрлэхээс гадна зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ, эзэмшил газраа дур мэдэн сунгасан хашааг буулган цэгцэлж байна.

 

Leave a Reply

  • Facebook