быстрый займ на карту
Үзсэн: 238

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн цаг өнөөдөр болж байгууллагын удирдлагууд цаг үеийн байдлаар мэдээлэл хийж үүрэг даалгаврууд өглөө. Хуралд ЧДЗДТГ-ын алба хаагчид болон 1-19 дүгээр хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар оролцлоо.

Хурлаар дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл энэ сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдсан “Ковид-19 халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургууль”-ийг амжилттай зохион байгуулсан алба хаагч нарт Улсын онцгой комиссоос баяр хүргэснийг уламжлаад, цаашид алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай зохион байгуулахыг мэдээллээ. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сайтар баримтлан, сахилга батыг сахиж ажиллах талаар болон төрийн албанд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх “Шинэ санаачилга” аяныг зохион байгуулж эхлэх, сар бүр сонгон шалгаруулж байх, үүнд Тамгын газрын бүх нэгжүүд шинээр сэдэж, санаачилж хийх ажлын төслийг “Сонгон шалгаруулах баг”-т өгч ажиллах талаар үүрэг даалгавар өгөв. Цаашид алба хаагчдын мэдээллийн цагийг 14 хоног тутам тогтмол зохион байгуулж байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлууд, цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байхаар болов.

Leave a Reply

  • Facebook