быстрый займ на карту
Үзсэн: 173

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-ҮҮДИЙГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар Захирамжийн хүрээнд газар чөлөөлөх ажил явагдаж байна.

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Жуулчны гудамж 41 дүгээр байрны хойд талын болон Барилгачдын талбай Туул рестораны зүүн талд байрлах ТҮЦ-үүдийг албадан буулгаж, журмын хашаанд хийн газар чөлөөллөө.

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийн өмнө эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад албан бичиг, шаардах хуудсыг өгч, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авдаг. Цаашид төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө.

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook