“Спорт наадам-2013” тэмцээн зохион байгуулах тухай

2013 оны 09 дүгээр сарын 23                       Дугаар A/271                            Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Дэлхийн багш нарын өдрийг угтан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдын дунд “Спорт наадам-2013” тэмцээнийг 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулахыг Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын хороо /О.Баттулга/, Боловсролын хэлтэс /Т.Ням-Очир/-т тус тус даалгасугай.

2. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хүрээнд холбогдох зардлаас гаргахыг Тамгын газрын дарга /Б.Мөнхбат/-д зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook