быстрый займ на карту
Үзсэн: 259

ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛИЙГ ХОРООНООС ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилт, Чингэлтэй дүүргийн 2016-2020 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу улсын бүртгэлийн зарим үйлчилгээг анхан шатны нэгжид шилжүүлж, хорооноос үзүүлэх төрийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд тус дүүргийн 1 дүгээр хороонд иргэний шинэчилсэн бүртгэл буюу 16 нас хүрсэн Монгол Улсын иргэн иргэний үнэмлэх анх удаа авах, 25,45 насны иргэний үнэмлэх сольж олгох, мөн гээгдүүлсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан зэрэг шалтгаанаар дахин авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой ба энэ бүртгэл нь засаг захиргааны нэгж харгалзахгүй бүртгэлээрээ онцлог юм.

Туршилтын хугацаанд нийт 192 иргэн үйлчилгээ авсан байна. Хороодод шинэчилсэн бүртгэлийг хийж эхэлснээр иргэд зөвхөн дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимд дугаарлаж цаг алдахгүй үйлчлүүлэх боломжтой болж төрийн үйлчилгээний төвлөрөл саарч, иргэнд хүрэх үйлчилгээний хурд сайжрах ач холбогдолтой юм. Цаашид хүн ам ихтэй 7,12,17,19 дүгээр хороодод иргэний шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook