быстрый займ на карту
Үзсэн: 191

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 1-19 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртуулах чиглэлээр ажиллаж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чанар хүртээмж, байрны асуудлыг шат дараатай шийдэж байна. Тухайлбал нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 1-3 дугаар хорооны 15 мянга орчим иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн жишиг өрхийн эрүүл мэндийн төв барих ажил эхэлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөх ажил явагдаж 15 тоосгон гражийг албадан газар чөлөөлсөн. Тус хороодод үйлчилдэг “Мэнд Цолмон” өрхийн эрүүл мэндийн төв нь хороодын байранд ажлаа явуулж байсан юм. Шинэ төв ашиглалтад орсноор иргэд нэг дороос эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдэх юм.

Уулзалтын үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын санал сэтгэгдэл, тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах ажилчдыг чадавхжуулах асуудалд анхаарал хандуулж шат дараатай ажлыг дүүргийн зүгээс авч хэрэгжүүлнэ гэдгийг дүүргийн удирдлагууд онцоллоо.

 

 

 

Leave a Reply

  • Facebook