быстрый займ на карту
Үзсэн: 157

АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдын ээлжит мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн удирдан явуулж цаг үеийн байдлаар мэдээлэл хийж, үүрэг даалгаврууд өгөв.

“Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт байнга явуулах илэрсэн зөрчлийг нэн даруй арилгах, алба хаагч нар дээд газраас тогтоосон шинэ дүрэм, журам, шийдвэрийг мөрдөж ажиллах, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зэрэг холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Мөн ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны “Албан хэрэг хөтлөлтийн журам батлах тухай” А/123 дугаар захирамжийн хүрээнд албан хэрэг хөтлөлтийн журамд нэмэлт, өөрчлөлт орсон заалтуудыг танилцуулан албан бичгийн шийдвэрлэлт, зөрчлийн мэдээ, анхаарах асуудлуудаар мэдээлэл хийлээ. ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/157 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд  дүүргийн Засаг даргын 2020 оны А/288 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан хөл хорионы хугацаанд архи согтууруулах ундаа худалдаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудыг 07:00-22:00 цагт хааж байгаа эсэх, ариутгал халдваргүйтгэлийн дүрэм журмыг биелүүлж ажиллаж байгаа эсэхэд  хяналт шалгалт хийж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook