быстрый займ на карту
Үзсэн: 223

“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн хороод, хэсгийн ахлагч шагнал гардуулан өглөө. Уралдаанд хариуцлагатай, идэвхтэй оролцсон хороодод шагналыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өглөө.

Болзолт уралдаанд амжилттай оролцож нийслэлийн 1 дүгээр улирлын “Тэргүүний хороо”-оор 7, 12 дугаар хороод шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны нэгдүгээр улирлын шилдэг “Хэсгийн ахлагч”-дын багаар 14, 15 дугаар хороод шалгарсан юм.

Шагнал авсан хороодод нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  3000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа. Мөн энэ үеэр Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн ажилд идэвх санаачлагатай, бүтээлчээр оролцон “Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд” хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн дүүргийн долдугаар хорооны хамт олонд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг гардуулан өгсөн юм.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook