быстрый займ на карту
Үзсэн: 746

Н.БАТСҮМБЭРЭЛ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОГТУУ ЖОЛООЧ ОРОЛЦОХ ЁСГҮЙ

Дүүргийн онцгой комиссын хуралдааны үеэр Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн улирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих явдлыг таслан зогсоож өндөр хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.

Согтуугаар авто машин жолоодож өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж буй энэ байдалтай хатуу тэмцэхийг сануулав.

Иргэд, жолооч нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook