ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Чингэлтэй дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилтан, алба хаагчид, дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчид болон боловсролын байгууллагуудын удирдлага, хамт олныг Засаг даргын шагналаар шагнасныг өнөөдөр гардууллаа. Шагналыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гардуулан өгч арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцсонд талархал илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Leave a Reply

  • Facebook