ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзав. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэд спортын 15 төрөлд өсвөрийн шигшээ багт 450 тамирчин бэлтгэл сургуулилт хийж байна. Засаг дарга багш, дасгалжуулагчдын санал хүсэлттэй танилцан цаашид тамирчид хичээллэх анги, тамхимын хүртээмжийг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагчдын урамшууллыг нөхөн олгох талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Мөн “Спортлог Чингэлтэйчүүд”, “Эрүүл Чингэлтэйчүүд” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах үүднээс “Хайрхан хөгжлийн төв” 3, 4 цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Чингэлтэй дүүргийн Өсвөрийн шигшээ багууд 2008 онд байгуулагдсан цагаас хойш Залуучуудын жүдо бөхийн олимпийн мөнгөн медаль, Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алтан медаль, Софт теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль, Жүдо бөхийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль, Олон улсын тэмцээнээс 35 алт, 48 мөнгө, 27 хүрэл медаль, Монголын хүүхдийн спортын их наадмаас 21 алт,  19 мөнгөн медаль, 15 хүрэл медаль зэрэг томоохон амжилтуудыг үзүүлжээ. Нийт 2017 онд 509 медаль, 2018 онд 435 медаль, 2019 онд 378 медаль, 2020 оны 1 дүгээр сард 84 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook