НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД АЛБА ХААГЧДАД ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАХ АМНЫ ХААЛТ ОЛГОЛОО

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их Дэлгүүр энэ сарын 07-ны өдөр объектын гал түймэрт өртсөн харамсалтай хэрэг гарсан. Галыг бүрэн унтраасан бөгөөд одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны ажлын хэсэг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид энэхүү объектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд хэргийн газар ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад хортой нөхцөлд хэрэглэх N95 төрлийн 250 ширхэг амны хаалтыг олголоо. Амны хаалтыг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Дарга дэд хурандаа Э.Бат-Эрдэнэд гардуулан өглөө.

Leave a Reply

  • Facebook