ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргээс “Эрүүл Чингэлтэй” хөтөлбөр боловсруулахаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн дүүргийн 1-19 дүгээр хороодын 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ӨЭМТ-үүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж Эрүүл Чингэлтэй хөтөлбөрт тусгах санал, санаачилгын талаар санал солилцов. Мөн төвүүдэд шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн судалгааг эцэслэн танилцуулах талаар үүрэг болголоо. Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэг ӨЭМТ-д хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг тогтмол зохион байгуулж 12, 17 дугаар хороодод олон улсын стандартад нийцсэн өрхийн эрүүл мэндийн жишиг төвийг барьж байгуулж ашиглалтад оруулсан бөгөөд энэ жишгээр 13, 14, 16 дугаар хороодод төслийг амжилттай хэрэгжүүлэн барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

 

Leave a Reply

  • Facebook