быстрый займ на карту
Үзсэн: 238

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийг Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, Зөвлөлт Холбоот Улсын Армийн генерал, Монгол Улсын баатар Исса Александрович Плиев /1903-1979/-ийн нэрэмжит болгох асуудлыг  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 2020 оны 75 дугаар тогтоолоор “Нэрэмжит болгох”-оор шийдвэрлэсэн.

Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хоёр орны болон ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, материаллаг баазад дэмжлэг үзүүлэх, багш, сурагч, эцэг эхчүүдийг мэдээ мэдээллээр хангах, хэлэлцүүлэг сургалт хийх, сурагчдад эх орноороо бахархах, хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр холбогдох газруудтай хамтарсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсгийг Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбат ахлах юм.

Leave a Reply

  • Facebook