Хөрөнгө гаргах тухай

2013 оны 09 дүгээр сарын 23                              Дугаар A/269                          Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Өвөлжилтийн бэлтгэл, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд цахилгааны гэмтлийг арилгах зардлын 9.854.600 /есөн сая найман зуун тавин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас олгохыг Тамгын газар /Б.Мөнхбат/-т зөвшөөрсүгэй.

2.Цахилгааны засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэхийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /Ц.Энхболд/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook