быстрый займ на карту
Үзсэн: 267

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТ 85 БАЙРШИЛД ЗАМ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Зуны тохижилтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр 7, 10, 11, 12, 13, 14, 18, 19 дүгээр хороодод иргэд болон авто машин зорчход хүндрэлтэй зам хусаж тэгшлэх ажил эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7, 10, 11 дүгээр хороодод 36 байршилд 21310м2 талбай, 12, 13, 14, дүгээр хороодод 40 байршилд 24420 м2 талбай, 18, 19 дүгээр хороодод 9 байршилд 15500м2 талбай нийт 7-19 дүгээр хороодод 83910м2 талбайг хусаж тэгшлээд байна.

Үүнд: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 24 байршлын 2980м, 12710м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 3 байршлын 950м, 3800м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 9 байршлын 960м, 4800м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 5 байршлын 2050м, 8200м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 13 байршлын 5080м, 25200м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 14 дугаар хороонд 22 байршлын 2740м, 13700м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 6 байршлын 1000м, 5000м2 талбайг түрж тэгшлэх ажил хийгдээд байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 3 байршлын 2100м, 10500м2 талбайг түрж тэгшлэх ажил үргэлжилж байна.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook